Цаг үеийн мэдээ

БНТУ-ын ард түмэнд Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын албан хаагчид 78,764,495 сая төгрөг хандивлажээ.

БНТУ-д болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас олон мянган иргэн амиа алдаж, олон мянган хүн орон гэргүй болсон тухай мэдээлэл өдөр бүр нэмэгдэж байна. Уг үйл явдалд  гашуудаж дэлхийн олон орноос аврах баг, хандив тусламж хүргэгдэж байгаа бөгөөд уг тусламжийн аянд Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын албан хаагчид нэгдэж НЭГ өдрийн цалингаа хандивласан юм. Хандивыг өнөөдөр БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ БНТУ-ын Элчин сайд Зафер Атешид гардуулж өглөө. 

БНТУ-ын Элчин сайд Зафер Атеши хэлсэн үгэндээ “Гадаад томилолтоос дөнгөж ирэнгүүтээ бидний эмгэнэлийг хуваалцахаар ирсэн эрхэм Сайд танд маш их баярлалаа. Мөн байгаль орчин, аялал жуулчлалын салбарт ажилладаг нийт албан хаагчдад гүн талархал илэрхийлье. Зовох цагт нөхрийн чанар танигдана гэдэг шиг Монгол Улсын Засгийн газраас гамшигт нэрвэгдсэн хот руу баг илгээж 8 хүний амь авраад эх орондоо саяхан ирлээ. Мөн иргэдийн хандив тусламж тасралтгүй үргэлжилсээр байгаа бөгөөд Та бүхний тусыг Туркийн ард түмэн хэзээ ч мартахгүй” гэж хэлэв.

Хандивт нэгдсэн газрууд

1.Байгаль орчин, аялал жуулчлалын яам

2.Байгаль орчин, уур амьсгалын сан

3.Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв УТҮГ

4."Байгаль орчны судалгаа, шинжилгээний төв" ТӨААТҮГ

5. Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв" ТӨААТҮГ

6.Ойн газар

7.Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа

8.Говийн их дархан цаазат газрын А хэсгийн хамгаалалтын захиргаа

9. Говийн их дархан цаазат газрын Б хэсгийн хамгаалалтын захиргаа

10.Говийн бага дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа

11. Говь гурвансайханы байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа

12. Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа

13. Дарьгангын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа

15. Зэд хантай бүтээлийн нурууны дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа

16. Их газрын чулууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа

17. Их богдын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа

18. Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа

19.,Монгол элсний байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа

20. Мөнххайрханы байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа

21. Мянган угалзатын нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа

22. Нөмрөгийн дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа

23. Онон-Балжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа

24.Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа

25.,Отгонтэнгэрийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа

26.,Тарвагатайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа

27. Тужийн нарсны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа

28. Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа

29. Хар-Ус нуур орчмын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа

30. Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа

31. Хангайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа

32. Хан Хөхийн нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа

33. Хөвсгөлийн улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа

34. Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргаа

35. Хөгнө тарнын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа

36. Хөх сэрхийн нурууны улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргаа

37. Усны газар

38. Алтайн Өвөр говийн сав газрын захиргаа

39. Буйр нуур-Мэнэнгийн талын сав газрын захиргаа

40. Галба-Өөш-Долоодын говийн сав газрын захиргаа

41. Дэлгэрмөрөн-Шишхэд голын сав газрын захиргаа

42. Идэр голын сав газрын захиргаа

43. Онги-Таац голын сав газрын захиргаа

44. Онон-Улз голын сав газрын захиргаа

45. Орхон-Чулуут голын сав газрын захиргаа

46. Сэлэнгэ голын сав газрын захиргаа

47. Туул голын сав газрын захиргаа

48. Умард говийн гүвээт-Халхын дундад талын сав газрын захиргаа

49. Увс нуур-Тэсийн голын сав газрын захиргаа

50. Үенч-Бодонч-Булган голын сав газрын захиргаа

51. Хануй голын сав газрын захиргаа

52. Харнуур-Ховд голын сав газрын захиргаа

53. Хараа-Ерөө голын сав газрын захиргаа

54. Хэрлэн голын сав газрын захиргаа

55. Хүйсийн говь-Цэцэг нуурын сав газрын захиргаа

56. Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын захиргаа

57. Хяргас нуур-Завхан голын сав газрын захиргаа

58. Цаг уур, орчны шинжилгээний газар

59. Архангай аймгийн ус цаг уур, орчны шинжилгээний төв

60. Баян-Өлгий аймгийн ус цаг уур, орчны шинжилгээний төв

61. Баянхонгор аймгийн ус цаг уур, орчны шинжилгээний төв

62. Булган аймгийн ус цаг уур, орчны шинжилгээний төв

63. Говь-Алтай аймгийн ус цаг уур, орчны шинжилгээний төв

64. Говьсүмбэр аймгийн ус цаг уур, орчны шинжилгээний төв

65. Дархан аймгийн ус цаг уур, орчны шинжилгээний төв

66. Дорноговь аймгийн ус цаг уур, орчны шинжилгээний төв

67. Дорнод аймгийн ус цаг уур, орчны шинжилгээний төв

68. Дундговь аймгийн ус цаг уур, орчны шинжилгээний төв

69. Завхан аймгийн ус цаг уур, орчны шинжилгээний төв

70. Орхон аймгийн ус цаг уур, орчны шинжилгээний төв

71. Өвөрхангай аймгийн ус цаг уур, орчны шинжилгээний төв

72. Өмнөговь аймгийн ус цаг уур, орчны шинжилгээний төв

73. Ховд аймгийн ус цаг уур, орчны шинжилгээний төв

74. Хөвсгөл аймгийн ус цаг уур, орчны шинжилгээний төв

75. Хэнтий аймгийн ус цаг уур, орчны шинжилгээний төв

76. Сүхбаатар аймгийн ус цаг уур, орчны шинжилгээний төв

77. Сэлэнгэ аймгийн ус цаг уур, орчны шинжилгээний төв

78. Төв аймгийн ус цаг уур, орчны шинжилгээний төв

79. Увс аймгийн ус цаг уур, орчны шинжилгээний төв

80. Улаанбаатар ус цаг уур, орчны шинжилгээний төв

81. Цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн

82. Байгаль орчин, хэмжил зүйн төв лаборатори

83. Нислэгийн цаг уур

84. Өвөрхангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар

85. Дундговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар

86. Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар

87. Сэлэнгэ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар

88. Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар

89. Увс аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар

90. Говьсүмбэр аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар

91. Хустай байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа

92. Их Нартын байгалийн нөөц газрын хамгаалалтын захиргаа

93. Гутайн даваа-Хөмүүл голын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа

94. Бөөнцагаан-Орог нуурын сав газрын захиргаа

95. Дархан цаазат газруудын Дорнод хамгаалалтын захиргааны ажилчид хандив өргөв.