Цаг үеийн мэдээ

Хоногийн хугацаанд нийслэлийн хэмжээнд ахуйн гал түймрийн 5 удаагийн дуудлагаар алба хаагчид үүрэг гүйцэтгэж, утаажилтын бүсээс 8 иргэнийг гаргаж, 230 гаруй сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалж ажиллалаа. Дуудлага мэдээллийг дүүргээр ангилвал Баянзүрх дүүрэг-2, Баянгол дүүрэг-1, Хан-Уул дүүрэг-1, Чингэлтэй дүүрэг-1 тус тус гарч, Шалтгаан нөхцөл нь ил галын улмаас гарсан дуудлага мэдээлэл эзлэж байна. Иймд иргэд яндангийн цонолт, халалтаас урьдчилан сэргийлэх, Зул, хүж, арц асаасан үед галын аюулгүй байдлаа сайтар хангахыг Нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.