Цаг үеийн мэдээ

Нийслэлийн хэмжээнд он гарсаар цасанд суусан 21, төөрсөн 4, мөс цөмөрсөн 2 удаагийн дуудлага мэдээллээр алба хаагчид үүрэг гүйцэтгэн, иргэдийн эрүүл мэнд, амь насыг авран хамгаалж ажилласан.

Сар шинийн баяр, амралтын өдрүүдэд орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай, цаг хожих, зам товчлох зэргээр гол, нуурын мөсөн дээгүүр зорчихгүй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна.