Цаг үеийн мэдээ

Хонь: Хурц тэмцэлд оролцох юм бол биеийн эрч хүч буурна. Хүнд залхмаар даалгавар авсан бол түүнийгээ хурдан хийж дуусга. Та эргэн тойрондоо гэр бүлийн гишүүдийг амар тайван байлгах таатай уур амьсгал бүрдүүл. Муугаар өөрчлөгдөж буй зүйлсийг засахад цаг зав зарцуул. Маргааныг тоохгүй өнгөрөө. Ялихгүй зүйлд их санаа зовох хэрэггүй. 

Үхэр:Од эрхсийн зүгээс таны бие махбод болоод сэтгэл санаанд сайн нөлөө үзүүлнэ. Урам зориг хир их байна, төдий чинээ ажил үйлс бүтэх болно. Хэдийгээр таны эрч хүч ихсэх боловч аливааг хэтрүүлбэл эрүүл мэндэд таагүй нөлөөлж мэднэ. Ямар ч хүнтэй харьцахдаа өөрийн бодолтой бай. Ахмад настай хүмүүсийн хэлсэн үгийг сонсож, зөвлөгөөг дага. Амьдралын туршлагатай хүмүүсийн хийсэн үйлдлийг хүндэл. 

Ихэр: Санаа бодлоо цэгцлэн, тайван сууж амьдралын сайн сайхан зүйлсийн талаар бод. Эрч хүчтэй байх ч энэхүү нөөцөө дуусгах ажлыг хийлгүй тэвчих хэрэгтэй. Гадуур гарч, байгалийн сайхныг мэдрэхэд гэмгүй өдөр. Бусдаас хир их авах тухай биш харин өөрөө хир ихийг өгч чадах тухай бодох хэрэгтэй болно. Алдаа гарч болох ч тэр бүгдэд санаагаа зовоох хэрэггүй. Алдаа бүрээсээ суралцаж, цааш явах арга замаа ол. 

Мэлхий:Тогтсон уйтгартай хэв маягийг өөрчилснөөр амжилт гаргах бөгөөд шинэ дэглэм танд тохирч, одоогийн нөхцөл байдлыг дээр болгоно. Өөрийн хүсэл мөрөөдөлдөө анхаарлаа хандуул. Хамгийн тохиромжтой холбоо харилцааг сонгохдоо бусдаас зөвлөгөө авах хэрэгтэй байна. Албан ажилдаа ёс суртахууныг эрхэмлэх ёстойг үргэлж сана. Мөн өөрийн хариуцан хэрэгжүүлж буй ажлыг цаг хугацаанд амжуулахын тулд хоцрогдсон арга барилаас хол бай. 

Арслан:Яарсан шийдвэр гаргаж магадгүй өдөр. Хэдий танд санхүүгийн боломж байсан ч үнэтэй эд зүйл худалдан авахдаа сайн сонголт хийж чадахгүй бололтой. Хаа сайгүй хямдралтай бүтээгдэхүүний гоё ганган зарлал хараад та түүнд автаж мэдэх юм. Гэхдээ үүнд хууртах хэрэггүй. Энэ үед хайртай хүнтэйгээ бүгдийг сайн зөвлөлд. 

Охин:Санаандгүй сорилтой учирсан ч саад тотгорыг даван туулж чадна. Хамт олны дунд асуудал үүсвэл харилцан ойлголцолд хүрэх хэрэгтэй. Өөрийн үйл хөдлөл болон хэлж буй үгээ хяна. Санамсаргүй хэлсэн үг бусдыг их гомдоож магадгүй. Шийдвэр гаргах, сонголт хийхдээ анхааралтай ханд. Чадахаасаа илүү ихийг амлаж болохгүй. Хэрэв түүнийгээ биелүүлж чадахгүй бол таны нэр хүнд таагүй байдалд орох болно. 

Жинлүүр:Урьдчилсан таахын аргагүй сонин зүйлс тохиолдох боломжтой. Хайр сэтгэлийн харилцаанд азтай зүйл учирна. Харин санамсаргүй байдлаар бусад хүмүүсийн сэтгэлийг тавгүйтүүлж магадгүй байна. Ийм үед асуудлыг түргэн залруулж, учирлаж ойлгуул. Харин уучлалт гуйх гэж байгаа бол өөрөө буруутай эсэхээ тогтоосон байх нь чухал шүү. 

Хилэнц:Тухайн цаг үед л хийх нь чухал байгаа ажил дээрээ анхаарлаа төвлөрүүлээрэй. Таныг зөв зам руу хөтлөх сонирхолтой боломжууд гарч байна. Үүнийг зөв ашиглавал та амжилтад хүрнэ. Энэ үед санхүүгийн ерөнхий байдал сайн байна. Сайн ашиг олох үедээ тодорхой тооны мөнгийг хадгаламждаа хийж хэвших хэрэгтэй. Мэдлэг боловсролдоо анхаарах нь цаашдын ирээдүйд сайнаар нөлөөлнө. Шинэ мэдлэг чадвар таныг илүү мөнгө олох зам руу хөтөлнө. Ажил хэргийн үйл ажиллагаатай холбоотой эрсдэлтэй алхам бүү хий.

Нум:Өнөөдөр таны ажиллах чадвар нэмэгдэнэ. Тавьсан зорилгоо биелүүлэхэд тохиромжтой үе. Ажлын үр дүн сэтгэлд тань хүрэхгүй байсан бол одоо илүү их өгөөжтэй арга барил эрж олох хэрэгтэй болно. Зорьсондоо хүрэхийн тулд санаачилгатай байх хэрэгтэй. Ажлын төлөвлөгөө хийсвэр байснаас байхгүй нь дээр гэдгийг сана. Мөн хоосон амлалт, бүтэхгүй горьдлого хэнд ч битгий өгөөрэй. 

Матар:Од эрхэс таны нэр нөлөө өсөхөд нөлөөлж байна. Шинэ сонирхолтой санаа гарч ирнэ. Хийж байгаа зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээж, өөртөө итгэлтэйгээр ажилла. Ямар ч ажил хийсэн бүтэмжтэй байх учир та сэтгэл өөдрөг уужуу тайван байх болно. Ахимаг настай матрын ордны хүмүүс өнөөдөр эмчийн үзлэгт орох бол бүү хойшлуул. 

Хумх:Та чухал бичиг баримттай ажиллах бол болгоомжтой байхыг зөвлөж байна. Танихгүй хүнд хэт их нууцаа дэлгэх шаардлагагүй. Хэрвээ чухал уулзалттай бол гэрээсээ эртхэн гараарай. Өнөөдөр хэт их мөнгө үрэхээс сэргийл. Ямар нэг хэрэггүй зүйл худалдан авахаас сэргийл. Санхүүгийн нөхцөл байдлаа сайн тооцоол. 

Загас:Ихэнх цаг хугацаа танд зориулагдаагүй юм шиг мэдрэмж төрөх байх. Удахгүй оддын ивээлээр онцгой зорилтоо биелүүлэх боломж завшаан тохиолдох учраас тэвч. Одоогоор мөнгө санхүүгийн байдлаа сайн хянах шаардлагатай байгаа бол боломж нөөцөө хэтрүүлэн үрэхгүй байх нь чухал. Хөрөнгө оруулалт болон өр зээлээ байнга хянаж байх нь зарлагаа хэтрүүлэхгүй байх энгийн арга зам байх болно.