Цаг үеийн мэдээ

Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, Хичээнгүй зүтгэлт Хамба номун хан, гавж Дэмбэрэлийн Чойжамцын номын айлдвар, Энэтхэгийн 84 шидтэний нэг VII дүрийн Наро Банчэн хутагт нийтэд зориулж Дарь-Эхийн Жинан хүртээх хурал номын үйл ажиллагаа болно.

Номын айлдвар Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуганд 2023 оны 2 сарын 25-ны бямба гарагийн 10 цагт болно.