Цаг үеийн мэдээ

Архангай аймгийн Ихтамир сумын Борт багийн төвд суудлын 2 автомашин мөргөлдөж, автомашины эд ангид 1 хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 2 сарын 23-ны өдрийн 11:15 цагт  аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид хүлээн авчээ. Алба хаагчдыг очиход “Приус-20” загварын суудлын автомашины жолооч Ж /33 настай, эмэгтэй/ автомашины эд ангид хавчуулагдаж нас барсныг 20 минут ажиллаж цогцсыг гарган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчид шилжүүлэн өгчээ.