Цаг үеийн мэдээ

Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс энэ оны хоёрдугаар сарын 23-ны өдрийн тоон мэдээг танилцууллаа.

Тодруулбал, тус эмнэлгийн хүлээн авах яаралтай тусламжийн тасгаар 346 хүн үйлчлүүлжээ. Үүний 260 нь нийслэл, 86 нь орон нутгаас ирсэн иргэд аж. Мөн тус өдөр 330 хүн хэвтэн эмчлүүлсэн буй бөгөөд 19 хүн эрчимт эмчилгээ хийлгэсэн байна.