Цаг үеийн мэдээ

Цагдаагийн байгууллагад 2023 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 05 цаг 46 минутад Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах байрны “7 дугаар давхарт газ дэлбэрч, гал гарсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Дуудлага, мэдээллийг тус дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс шалгахад тус тоотод асаалттай байсан зулаас гал алдаж улмаар өрөөний дулааны шугам хэт халалтын улмаас дэлбэрч доод давхрын айлын өрөөний тааз хэсэг цөмөрч, гадна зогсоолд байсан Тоёота маркийн 2 тээврийн хэрэгсэл дээрээс хагарсан шил зэрэг эд зүйл унаж эвдрэл үүссэн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Ослын улмаас хүний биед гэмтэл, бэртэл учраагүй байна.