Цаг үеийн мэдээ

Арвандолоодугаар жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн сар шинийн баяр, амралтын өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор цагдаа, дотоодын цэргийн байгууллагын бие бүрэлдэхүүн 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 09.00 цагаас 02 дугаар сарын 24-ний өдрийн 09.00 цаг хүртэлх хугацаанд өндөржүүлсэн бэлэн байдлын нэгдүгээр зэрэгт шилжин ажилласан. 

Дээрх хугацаанд цагдаагийн байгууллагад энэ оны 02 дугаар сарын 20-ны 05.00 цагаас мөн оны 02 дугаар сарын 23-ны 05.00 цаг хүртэлх хугацаанд иргэн, хуулийн этгээдээс гэмт хэрэг, зөрчлийн 4820, гамшиг осол, гал түймрийн 35, эмнэлгийн яаралтай тусламжийн 3619 нийт 8474 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс 102 утсанд иргэн, хуулийн этгээдээс гэмт хэрэг, зөрчлийн 3299, зам тээврийн ослын 999 дуудлага, мэдээллийг шийдвэрлэж ажиллалаа.