Цаг үеийн мэдээ

Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суугаа элчин сайд Д.Даваасүрэн Сиднейн дуурийн театрын арга хэмжээ, борлуулалт хариуцсан захирал Жэйн Блэйквэллтэй 2023 оны 2 дугаар сарын 24-нд уулзаж, Монгол Улсын Морин хуурын чуулгыг тус театрт тоглуулах талаар ярилцаж, санал солилцжээ.