Цаг үеийн мэдээ

Сар шинийн баярын өдрүүдэд нийслэлийн хэмжээнд гал түймрийн 15, аврах ажиллагааны 3 дуудлагын дагуу алба хаагчид шуурхай үүрэг гүйцэтгэн,  41 иргэний эрүүл мэнд,  амь нас, 1 тэрбум 676 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллалаа.

Гал түймрийн дуудлага Баянгол дүүрэгт 3, Баянзүрх дүүрэгт 3, Сонгинохайрхан дүүрэгт 1, Хан-Уул дүүрэгт 1, Чингэлтэй дүүрэгт 1, Сүхбаатар дүүрэгт 5, Багануур дүүрэгт 1 удаа тус тус бүртгэгдсэн байна.