Цаг үеийн мэдээ

МЗЭ-ийн дарга Б.Ичинхорлоо 2023 оны анхны тушаалаараа Баримтат уран зохиолын Үндэсний төвийн гишүүдийг баталлаа. 

2022 оны есдүгээр сард байгуулсан тус төвийн тэргүүнд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, урлаг судлалын ухааны доктор, яруу найрагч, зураач, зохиолч  Жүмпэрэлийн Саруулбуяныг томилсон бөгөөд гишүүдийг нь баталснаар МЗЭ-ийн Баримтат уран зохиолын үндэсний төв үйл ажиллагаагаа албан ёсоор эхэлж байна.    

МЗЭ-ийн Баримтат уран зохиолын Үндэсний төвийн гишүүд:

- Ширчингийн БААТАР 

- Ядамбатын БААТАР

- Гомбын БААТАРНУМ

- Гэндэнжамцын БАДАМСАМБУУ

- Шарын ГАНХУЯГ

- Түдэвийн ГОЧОО

- Дамдинсүрэнгийн ДАМДИНЖАВ

- Довдонгийн ДАНЗАН

- Товуугийн ДОРЖСҮРЭН

- Төмөрбаатарын ЕСӨН-ЭРДЭНЭ

- Чимэг-Очирын ЖАНЧИВДОРЖ

- Янжингийн ЖАРГАЛ

- Баймэргэний ЗАРХУМ

- Батмөнхийн ЗАНДАНХҮҮ

- Сүрэнгийн ЗЭВСЭГ

- Хоролсүрэнгийн ИВАНСАН

- Аюурбуниагийн ЛХАГВА

- Билэгийн НОРОВ

- Наранхүүгийн ПҮРЭВ

- Чимид-Ойдовын ПҮРЭВДОРЖ

- Ганболдын СОНИНБАЯР

- Ширчингийн СҮХБААТАР

- Чөдөрнямын ТУУЛ

- Ядамсүрэнгийн ТҮМЭННАСТ

- Пүрэвдоржийн УУГАНБАЯР 

- Чанцалын ҮЛ-ОЛДОХ

- Шагдарсүрэнгийн ЦЭРЭНДОО

- Гочоогийн ЧАРДАГ

- Долгорын ЧУЛУУНБААТАР

- Дамбын ШАГДАРСҮРЭН

- Рахметийн ШЫНАЙ

- Очирсүрэнгийн ЭНХЖАВХЛАН

- Сүрэнхорлоогийн ЭРДЭНЭБАТ

МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн дарга энэхүү тушаалаараа үйл ажиллагаагаа эрчимжүүлж,  2023 оны хоёрдугаар улиралд багтаан 2025 он хүртэл баримтлах бодлого, хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг Удирдах зөвлөлд танилцуулж, батлуулахыг МЗЭ-ийн Баримтат зохиолын Үндэсний төвийн тэргүүн, МЗЭ-ийн Гүйцэтгэх захирал нарт үүрэг болгожээ. 

Түүнчлэн Баримтат уран зохиолын Үндэсний төв зах зээлийн нөхцөлд хэрхэн зохицон ажиллах эрхзүйн орчныг бүрдүүлж, холбогдох журмыг боловсруулж, Удирдах зөвлөлөөр батлуулахыг  МЗЭ-ийн Дүрмийн хорооны дарга П.Нямлхагвад даалгасан байна.