Цаг үеийн мэдээ

Март 8 буюу Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр МУСТА, Дуучин Жанчивийн Эрдэнэцэцэг өөрийн бие даасан уран бүтээлийн "БҮТЭН ЖАРГАХ ХОРВОО" тоглолтоо хийх гэж байна. Тэрээр "Охид бүсгүйчүүд тэр дундаа насан багын найзууд миний тоглолтыг ээжийгээ дагуулан ирж үзээсэй хэмээн хүсэж байна" хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм. 

Тоглолтондоо зориулан цоо шинэ уран бүтээл хийсний нэг нь бүсгүйчүүдийн үерхэл нөхөрлөл  урт удаан нөхөрлөлийн үнэ цэнийг агуулсан уран бүтээл болжээ. 

Мөн "БҮТЭН ЖАРГАХ ХОРВОО" хэмээн тоглолтоо нэрлэсэн шинэ уран бүтээлээ гэр бүл бүхэн аз жаргалтай элэг бүтэн байгаасай хэмээн бэлэг дэмбэрэл ерөөл өргөн дуулжээ.

Тоглолт 2023 оны 3 сарын 3-нд  UB PALACE  ийн концертын их танхимд 19:00 цагт болно. 

Үе үеийн бүсгүйчүүдийн үерхэл нөхөрлөлийн уулзалт тэнд өрнөж ээжүүд  бүсгүйчүүд чуулах нь.  Яруу найраг, аялгуу эгшиг дуурьсах нэгэн үдшид та бүхнийг хүндэтгэн урьж байна.

Лавлах утас: 99115208, 88111991, 91091001

"Бүтэн жаргах хорвоо" дуу