Цаг үеийн мэдээ

Аялагчид зөвлөмж, зааврын хүрээнд байгальд ээлтэй мөргөл, сүсэглэж байгаа нь байгаль хамгаалагчдын ажилд том дэмжлэг болж байгаа талаар Хөвсгөлийн Улсын Тусгай Хамгаалалттай Газрын Хамгаалалтын Захиргаанаас мэдээллээ. Иргэд: 

- Уулын энгэрийг талхагдлаас сэргийлэх зорилгоор машинтайгаар агуй руу өгсөхгүй авто машинаа нэгдсэн цэгт зогсоосон.

- Агуйн дотор гал түлж тортог тогтоогоогүй.

- Сүү, тосны нөлөөгөөр чулуулгийн бүтцэд өөрчлөлт орох, орчны бохирдол үүсэхээс сэргийлэн гадаад орчинд өргөл өргөх зориулалтаар байршуулсан тавцанд өргөлөө өргөсөн байна.

ТҮҮНЧЛЭН:

2023 оны 02 сарын 24-ны өдрөөс хойш өдөр бүр 500 орчим иргэд зорчиж байна. 

Даяндээрхийн байгалийн дурсгалт газар орчимд хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагч Б.Батсайхан, Д.Ганхуяг, Хүн байгаль бүлгийн ахлагч Ж.Сайнбаяр нар агуйн орчинд үүссэн бохирдлыг цаг тухайд нь цэвэрлэн ажиллаж  байна.