Цаг үеийн мэдээ

Дэлхийн зөн олон улсын байгууллагын Хүүхдийн төлөөх орон нутгийн төсөл”-ийн санхүүжилтээр 1 дүгээр зэрэглэлийн Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийг түшиглэн иргэдэд гамшгаас хамгаалах мэдлэг олгох сургалтын танхимыг бэлтгэлээ. 

Дэлхийн зөн олон улсын байгууллагын удирдлагаас Онцгой байдлын газарт танхим хүлээлгэж өгөх нээлтийн үйл ажиллагааг 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр зохион байгууллаа. 

Энэ сургалтын танхимыг тохижуулснаар сургуулийн өмнөх насны хүүхдүүд, оюутан сурагчид, иргэд, айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагууд, ажилтан алба хаагчдад болзошгүй гамшгийн эрсдэлийг бууруулж, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг, дадлыг олгож, гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлж идэвхжүүлэх зорилготой юм.

Онцгой байдлын газраас цаашид сургалтын үйл ажиллагааг тогтмол зохион байгуулахаар ажиллаж байна.