Цаг үеийн мэдээ

Хонь:Амьдралын баяр баясгалан, аз жаргал таныг хүрээлнэ. Тойрон хүрээлсэн хүмүүсийн чинь хайр, хүндэтгэл амьдралын замаа өөдрөг, цовоо байдлаар харах боломж олгоно. Өнөөдөр хувийн чухал асуудлаа шийдэх боломжтой. Харилцаанд гараад байсан хүндрэлийг шийдэх гаднын нөлөө гарч ирнэ. Хэрэгтэй боломжийг алдалгүй ашигла. Бусдын өмнө хэлэх үгээ сайн бэлдэж, биеэ зөв авч явах талаар их анхаар. 

Үхэр:Таны эрч хүч өндөр түвшинд байна. Ямар ч ажил хийсэн тэсвэр хатуужилтай, нягт нямбай байж чадвал амжилтад хүрнэ. Найз нөхөрлөлийн харилцааг хөрөнгө мөнгөний асуудалтай хольж болохгүйг сана. Ямар ч дотнын найз байсан хэм хэмжээг хэтрүүлж хэрэггүй. Ямар нэг сайхан санаа төсөл таны төлөвлөгөөнд байгаа бол үе шаттай хэрэгжүүл. Сайн амжилт олох хувийн бизнесийн эхлэл тавигдах магадлалтай үе. 

Ихэр:Өнөөдөр та элдэв сайхан үгэнд амархан хууртахаар байгаа болохоор анхааралтай бай. Зарим ажил хэрэг дээр та өөрийнхөө хатуу зан чанараа харуулах хэрэгтэй болж ч магадгүй. Шаардлагатай өр төлбөрүүдийг бүү хойшлуул. Хайрын харилцаанд хагарал гарах магадлалтай учир тэсвэр тэвчээр хэрэг болно. Зарим ойлгомжгүй харилцаа танд дуусашгүй удаан бөгөөд хүнд хэцүү санагдах болно. 

Мэлхий:Өнөөдөр буруу зуршилдаа татагдах нь таны хамгийн том дайсан байх болно. Таны тэвчээрийг буруу хандлагатай хүмүүс барах болно. Зарим зүйл таны хувьд өмнөх шигээ чухал биш санагдах мэдрэмж түр зуурынх гэдгийг санаж яваарай. Өөрт байхгүй зүйлийг хэт их хүсэхээ больж, өөрийнхөө дуртай зүйлийг хий. Мэргэжлээ дээшлүүлэх болон сонирхолтой спортоор хичээллэх цаг зав гарга. 

Арслан:Өөрт байгаа давуу талаа буруу ашиглах юм бол дарамт шахалтад орно. Гэхдээ та үнэхээр ухаалаг бол аливаа учир шалтгааныг хурдан олох болно. Хайртай хосуудын дунд үл ойлголцол үүсэж магадгүй. Насан туршийн хайр гэж бодож байсан хүн тань түрхэн зуур хэцүү бүхнийг шаардах нэгэн болсон мэт санагдана. Хайрын харилцаанд сэтгэл хөдлөлөөр хандахгүй байхыг хичээ. Харин ажил хэргийн тохиролцоонд өөрийнхөөрөө байж, бүү бууж өгөөрэй.

Охин:Өдөр тутмын ажил хүнд санагдана. Иймээс ажлаа хөгжилтэй өнцгөөс харахыг хичээ. Ойр дотнынхоо хүнтэй сайн ярилц. Магадгүй санаандгүй хүнээс хайж байсан гайхалтай санаагаа олж. Уран бүтээлч хүмүүс олз омогтой байна. Нарийн мэргэжлийн инженерүүд томоохон ажлын санал хүлээж авна. 

Жинлүүр:Зорилготой ажилладаг хүмүүс өнөөдөр сайн үр дүн хүрснээр урам зориг нь асна. Эртнээс бодсон хүслээ биелүүлэх боломжтой танд гарч болно. Ойр дотнын хүмүүстэйгээ харьцаагаа сайжруулахад цаг гаргаарай. Энэ үед үр хүүхдүүдийн сурлагын амжилт таныг баярлуулах болно. Гадаадад аялах төлөвлөгөө байсан бол биеллээ олох боломж бодиттойгоор бий болно. 

Хилэнц:Энэ долоо хоногт эхэлсэн ажлаа эцэст нь хүргэхийн тулд эрч хүчээ сайн хуримтлуулсан байх хэрэгтэй. Мөн байгаа эрч хүчээ зөв хуваарилахыг од эрхэс зөвлөж байна. Тухайн нөхцөл байдалд тааруулан хурдан сэтгэж, хариу үйлдэл хийх хэрэгтэй болж магадгүй. Өөрийгөө сонор соргог байлгах мэдрэмжээ хурцлах нь аливаад зөв шийдвэр гаргахад гол нөлөө үзүүлнэ. 

Нум:Гаднын хүчин зүйлээс болж зарим ажил санаснаар болохгүй байх. Залуу хүмүүс хий хоосон мөрөөдөлд автана. Амьдралын төлөвлөгөөгөө зоригтойгоор өөрчилж, зарим боломжгүй хүслээ хүлээн зөвшөөр. Биелэхгүй эсвэл сайн үр дүн өгөхгүй байгаа ажлаас болж дарамтад орж болзошгүй. Өрсөлдөгчийн явуулга эсвэл ойрын хэн нэгний атаархлаас болж саад гарч ирэх магадлалтай. Сэтгэл санааны бэлтгэлтэй байхгүй бол зарим үр дүнгээс болж биеэ барихад хүндрэлтэй байна. 

Матар:Өнөөдөр таагүй уур амьсгал ноёлох ч од эрхэс таны бодит үйл ажиллагааг дэмжих болно. Тиймээс хойш тавьсан хуучин асуудлуудаа цэгцэлж, цаг товлосон хүмүүстэйгээ уулз. Өөрийгөө эерэг нөхцөл байдал болон эелдэг нөхөрсөг хүмүүсээр хүрээлүүл. Өөрийн сэтгэл санааг зөв үзэл бодлоор цэнэглэ. Хуучны дурсамж сэргээх учрал тохионо. 

Хумх:Сэтгэл санаа тиймхэн байсан ч бусадтай хийх яриа хэлэлцээрээ үргэлжлүүл. Хамт олны дунд биеэ зөв авч яваа эсэхийг тань сорих үйл явдал болно. Ажил хэрэгт үүсэх шинэ боломжийн талаар өөрийн ойрын хамтрагчтайгаа зөвлөлд. Энэ үед ирээдүйд хийх ажлын сайхан санаа төрнө. Төлөвлөгөө гаргах ажил бүтэмжтэй байна. Ямар ч өрсөлдөгчөө дутуу үнэлэх байдал гаргалгүйгээр ул суурьтай төлөвлөгөөг мэргэжлийн өндөр түвшинд хийж чадах бололтой. 

Загас:Та бусадтай санаа бодлоо хуваалцаж, олон төрлийн санаа бодлуудыг сонсоорой. Энэ нь удахгүй болох чухал үйл явдалд сайн оролцоотой байх боломжийг бүрдүүлнэ. Зарим саад бэрхшээлд сэтгэлээ бүү чилээ. Удахгүй бүх зүйл таны санаснаар болно. Олон зүйл дээр үргэлж бусдаас суралцаж сайжрахыг хичээ. Хайрын харилцаанд гарсан ээдрээтэй нөхцөл байдлын учир шалтгаан тайлагдаж эхэлнэ. Романтик болзоо танд маш зугаатай санагдах бөгөөд эвлэрлийн эхлэл болно.