Цаг үеийн мэдээ

Монгол Улс, БНХАУ-ын хилийн Хавирга-Архашаат боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2023 оны 2 дугаар сарын 27-ны 09.00 цагт эхлүүлжээ. 

Тус боомтоор Монголын талаас 1 тээврийн хэрэгслээр 37 зорчигч, хятадын талаас мөн 1 тээврийн хэрэгслээр 12 зорчигч харилцан зорчив. Нүүрс тээврийн том оврын 10 автомашин нэвтэрчээ.