Цаг үеийн мэдээ

Төрийн албан хаагчдын цалин хөлсний нэмэгдэл ялгавартай байгаа талаар МҮЭ-ийн холбооноос мэдээлэл хийж байна. 

МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат: "Төрийн албан хаагчийн цалин тодорхой хэмжээгээр нэмэгдсэн гэсэн хэдий ч цалингийн хөлсний нэмэгдэл ялгавартай байна. 4-5 дахин ялгаатай цалингийн нэмэгдэл нэмэгдэж байгаа нь ялгавартай хандаж байна. Нийгмийн сантай холбоотой хулгай луйврын асуудал маш удаан байна. Энэ асуудлыг ял завшуулаад өнгөрөх ёсгүй. Үүний цаана далд эдийн засаг, хөрөнгө мөнгөний асуудал байгаа. Энэ асуудлаа даруй шийдэхгүй бол тэмцлийн дараагийн шатанд шилжинэ. Удирдлагын томилгооны асуудалд нийтээрээ хяналт тавьдаг болох ёстой. Улсын төсвийг УИХ, Засгийн газар хэлэлцэж шийддэг биш олон түмэнд ил тод мэдээлэх хэрэгтэй. Нийгмийн даатгалын сантай холбоотой асуудлаар нээлттэй сонсгол хийх хэрэгтэй" гэв.