Бидний нэрлэж заншсанаар Март 8 буюу олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болоход хэдхэн хоног үлдсэн байна. Хайртай хань, халамжит ээж, охид бүсгүйчүүдээ баярлуулахыг хүссэн хэн бүхэнд зориулан “Бүх хайрыг бүсгүйчүүддээ” тоглолт Монгол бөхийн өргөөнд гуравдугаар сарын 8-ны 15:00, 19:00 цагуудаас тус тус болохоор болжээ. Жил бүр зохион байгуулагддаг эл тоглолт нь үзэгч түмний тэсэн ядан хүлээдэг тоглолтуудын нэг хэдийнэ болсон. Ингэхдээ эл тоглолт нь хошин урлаг, рок поп, цирк, нийтийн дуучдын хамтарсан шоу тоглолт гэдгээрээ онцлог билээ.
Тоглолтод МУГЖ Б.Лхагвасүрэн, МУГЖ, Поп дива С.Наран, МУГЖ Ж.Уранчимэг, Ч.Бат-Эрдэнэ, С.Эрдэнэцэцэг, М.Баярмагнай, МУСТА дуучин Т.Дэлгэрмөрөн, П.Идэржавхлан, МУСТА жүжигчин 3.Онон, Н.Ундрал, Б.Болд, Х.Мөнгөнцэцэг, Б.Баяндалай, дуучин ЭРКА /Дижитал/, дуучин Э.Дашням нар оролцож сэтгэл зүрхэнд хоногшсон уран бүтээлүүдээрээ үзэгч олонд бэлэг барих юм. Түүнчлэн ”АГЛУУ” энтертайнмент, "Увертюра” хамтлаг, "ЦИРК”-ийн гайхамшигт үзүүлбэрээр оролцох болно.