Цаг үеийн мэдээ

“Инээмтгий хүн” жүжгээр тархи оюунаа баясгав. Монголчуудад визуал шок бэлэглэж байгаа та бүхэнд баярлалаа. Тэр тусмаа найруулагчид бол тусгайлан талархмаар. 

Визуал жанрын хаалгыг маш ойлгомжтойгоор бас дээр нь үзүүштэйгээр нээчихэж. Өөлөх зүйлсийг шүүмжлэгчдэд үлдээе. Харин үзэгчийн нүдээр өнөөдөр визуал драмыг биеэ дүүртэл мэдэрлээ. Ямар гоё шийдэл, ямар солиотой сонголтууд вэ? Үүнийг энэ жанргүйгээр төсөөлөхөд ч хүнд байдалд хүргэж чадсан нь миний л хувьд инээмтгий хүнийг тултал нь босго тавилаа. Хажууд сууж байсан охин залуу хоёр бүр мэл гайхаж, шоконд ороод “жүжиг гэж ийм зүйл байдаг юмуу гоё юм байна тэ” гэж ам уралдан шокроод гарахыг, антрактын үеэрх инээдийг “эхэлсэн юмуу үгүй юмуу” гэж шуугиад инээх бүрт дагаж инээж байгаа үзэгчдийн жиг жуг чимээнээс монголчуудад визуал шок үүссэнийг харж болохоор байлаа. Олон реалистын тавилттай шуурганд бидний үзэгчид нүдүүлсээр байгаад жанрын соёл нэвчин үлээж амьсгаа аван ухаарах сөхөө олгож байх шиг. Харин тэр салхи ардчиллын салхи үлээхтэй адилаар нийгмийн сэдвийг урлагтай хоршуулан бидний тархинд үлээж байна. Түүнээс бяцхан жишээ татвал:

Инээмтгий хүн инээж байвал уйлж байна гэсэн үг! 

Яг бидэн шиг. Бид хэдэн мянгаараа нийгмийн хүнд асуудлуудын боол болж нэг хүчирхийллээр нөгөөг дарж амь зогоохтойгоо оршсоор байгааг ганцхан үгээр хэлчих шиг. 

Нээрэн л тэд бидний эрүүл, амьд, аз жаргалтай, сайхан орчинд амьдрах эрхийг алхам тутамд минь хааж байхад, биднийг хэдэн зуун удаа хүчирхийлж байхад бид өөрсдийгөө шооч ард түмэн гэж нэрлээд мянга мянган асуудлуудаа инээгээд даваад өнгөрчихсөн байх юм. 

Хэдүүлээ бүгдээрээ инээмтгий хүмүүс болчихсон юм байна, хэрэв инээмтгий хүн инээж байвал уйлж байна гэж ойлго! ЭРХМЭДЭЛТНҮҮДЭЭ

Эцэст нь хэлэхэд БРАВО! Үнэхээр сайхан санагдлаа.  

Таны сурталчилгаа