Цаг үеийн мэдээ

Франц улсын нийслэл Парис хотод тэтгэврийн насыг нэмэх Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцэж жагсаал хийсэн иргэд цагдаа нартай мөргөлдсөн байна. Засгийн газар тэтгэврийн нас 62 байсныг 64 болгож нэмэхдээ Парламентад санал хураалт явуулаагүйд иргэд бухимдлаа илэрхийлжээ.

Уг шийдвэр өнгөрсөн хоёр сарын туршид улс төрд халуун маргаан өрнүүлж, иргэдийн эсэргүүцэл, ажил хаялттай тулгарсан юм. Эцэст нь Ерөнхий сайд Элизабет Борн  Үндсэн хуулийн 49:3-т заасны дагуу Парламентад санал хураахаас зайлсхийжээ. 

Парламентад санал хураалт явуулахаас зайлсхийсэн нь сөрөг хүчний хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан байна. Сөрөг хүчнийхэн Ерөнхий сайдыг ёжлон төрийн дуулал дуулж Парламентын танхим дотор эсэргүүцлээ илэрхийлжээ. 

Парисаас гадна Францын томоохон хотуудад олон мянган иргэн жагсаалд нэгдэж, төрийн дуулал дуулж, үйлдвэрчний эвлэлийн далбааг намируулсан байна. Шөнө дундад жагсаалын улмаас 120 хүн баригджээ. Үйлдвэрчний эвлэл энэ сарын 23-ны өдөр ажил хаялт зарлаж, илүү өргөн хүрээний жагсаал зохион байгуулахаар төлөвлөсөн байна. 

Эх сурвалж: ВВС

Таны сурталчилгаа