Австрали улс АНУ-аас 220 ширхэг далавчит пуужин худалдаж авах 895 сая ам.долларын гэрээ байгуулахаар болсныг Төрийн департамент мэдэгджээ. Гэрээнд тусгаснаар Томахавк пуужингуудыг Австрали улс худалдаж авахын зэрэгцээ техникийн дэмжлэг тусламж авахаар болсон байна.
Аукус батлан хамгаалах гэрээний хүрээнд явагдаж буй хэлэлцээрээр ирэх пуужингуудыг Австралийн Виржиниа ангиллын шумбагч онгоцнуудад ашиглах ажээ. Тус улсын Засгийн газар Америкаас худалдаж авах зэвсэг аюулгүй байдлаа хамгаалахад чухал хувь нэмэр оруулна гэдгийг мэдэгдсэн байна.
АНУ, Австрали, Их Британийн хамтарсан Аукус батлан хамгаалахын салбарын гэрээ нь бүс нутагт өргөжин тэлж буй Хятадын цэрэг армийн эсрэг сөрөх чухал эвсэл гэж эх сурвалж мэдээлжээ. Харин Бээжин уг гэрээг зэвсэглэлийн шинэ өрсөлдөөн бий болгож, цөмийн заналхийллийг нэмэгдүүллээ хэмээн шүүмжилж байна.
Австралийн Ерөнхий сайд асан Пол Кийтинг Аукусыг олон улсын хамгийн муу гэрээ хэлцэл хэмээн шүүмжилжээ. Түүний үзэж буйгаар Дэлхийн нэгдүгээр дайнаас хойш Австралийн Хөдөлмөрийн нам улсаа хамгийн аюултай замаар явуулж байна гэжээ.
Эх сурвалж: ВВС