Говь брэнд дэлхийн загварын салбарын томоохон төлөөлөгчдийн сонголтод гоёмсог загвар, онцгой чанараараа танигдсаны нэгэн илрэл болж “Tesla Motors”-ийн үүсгэн байгуулагч Илон Маскын ээж Мэй Маск “Говь” брэндийн пальтогоор гоёж загварын “THE MAGAZINE” сэтгүүлийн тэргүүн нүүрийг чимлээ.
Мэй Маск нь загварын салбарт 50 жилийн турш ажиллаж байгаа чадварлаг модель бөгөөд өдгөө 75 настай. Түүний хүчтэй дүр төрхтэй Говь брэндийн пальто нь төгс нийцэж олны анхаарлыг татсан юм.