Цаг үеийн мэдээ

Нийслэл хотод Эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, устгах, Техникийн хаягдал тос дахин боловсруулах,  Хаягдал аккумлятор дахин боловсруулах, Химийн бодис цуглуулах, тээвэрлэх, хадгалах, устгах,  Аюултай хог хаягдлыг экспортлох гэсэн 5  чиглэлээр 9 аж ахуйн нэгж үйл ажиллагаа эрхэлж байна. 

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн баталсан удирдамжийн дагуу эдгээр үйлдвэрүүдэд  Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилт, стандарт, аюулгүй ажиллагааг хангуулах хяналт, шалгалтыг энэ сарын 20-22-ны өдрүүдэд зохион байгуулна.  Хяналт шалгалтыг  Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Экологийн цагдаагийн алба, Нийслэлийн Байгаль орчны газар, Дүүргийн Засаг даргын Тамгын газар, Монголын аюултай хог хаягдлын холбоо ТББ-ын бүрэлдэхүүнтэйгээр явуулах юм. Өнөөдөр УБЗАА-ны Орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын хэлтсээс  ажлын хэсгийн уулзалтыг  зохион байгууллаа.

Таны сурталчилгаа