Цаг үеийн мэдээ

“Лантуун дохио“ ТББ-аас “Мартахгүй давтахгүй” хүчирхийллийн эсрэг жагсаалыг зохион байгуулна.

"Хүүхдийн эсрэг хүчирхийлэл, хүний үндсэн суурь эрхийн зөрчлүүд"-ийн эсрэг “МАРТАХГҮЙ ДАВТАХГҮЙ” уриан дор нөлөөлөл хийх, холбогдох төрийн байгууллагуудад шаардлага хүргүүлэх, эцэг эх, асран хамгаалагч болон олон нийтийг уриалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр бодитой үр дүнд хүрэх зорилготой жагсаалыг УЛСЫН ДРАМЫН ЭРДМИЙН ТЕАТР-ын гадна талбайд 2023 оны 03 сарын 18-ны 11:00-13:00 цагийн хооронд цугларах ба алхалтаар үргэлжилэх болно. Жагсаал 17:00 цаг хүртэл албан ёсоор үргэлжилнэ.