Сонирхогчдын боксын эмэгтэйчүүдийн 12 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Энэтхэгийн Шинэ Дели хотод болж байна. Тэмцээнд манай улсаас нийт 8 тамирчин хүч өрсөлдөж байна.
54 кг-ын жинд Дэлхийн цомын аварга, “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Мөнгөнцэцэгийн Энхжаргал өнөөдөр хоёр дахь тулаанаа Мароккогийн Бертал Видадтай хийж 3:0-ээр ялалт байгуулснаар шөвгийн 16-д шалгарлаа. Тэрбээр уржигдар эхний даваанд Вьетнамын Ти Ким Ан Вог 5:0-ээр ялаад байсан юм.