Цаг үеийн мэдээ

Сонирхогчдын боксын эмэгтэйчүүдийн 12 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн  Энэтхэгийн Шинэ Дели хотод болж байна. Тэмцээнд манай улсаас нийт 8 тамирчин хүч өрсөлдөж байна. 

ДАШТ-ий гурав дахь өдөр 48 кг-ын жинд 2021, 2022 оны насанд хүрэгчдийн Азийн АШТ хүрэл медальт “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Лутсайханы Алтанцэцэг Францын Беннама Римийг 5:0-ээр ялав. Ингэснээр Л.Алтанцэцэг БНХАУ-ын Ху Меи, Алжирын Фатиха Мансури нарын ялсантай шөвгийн 16-д тоглоно.

Таны сурталчилгаа