Цаг үеийн мэдээ

Хаврын их цэвэрлэгээний хотоо угаая аян өчигдөр Сонгинохайран дүүрэгт эхэлжээ. Цэвэрлэгээнд  үйлчилгээний 10 хэсгийн  зам талбайн 114 үйлчлэгч 784 метр хайс хашлага, автозамын анхааруулах 34 тэмдэг,  автобусны 64 буудал,  хогийн 93 ширхэг савын угаажээ.

110 СӨХ тоглоомын талбай,  гэрэлтүүлгийн “Филлипс” ХХК, “Цацраг хангай” ХХК, “Их хотын гэрэл” ХХК-иуд гэрлийн шон  угааж, гэрлийн шон дээр наасан зарлал наалтыг хуулж цэвэрлэсэн байна. 

Мөн  нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, гуу жалганд үүссэн болон айл, өрх, аж ахуйн нэгж байгууллагуудын хог хаягдлыг ачиж,  хөшөө дурсгал, байгууллага, аж ахуйн нэгжүүдийн хаяг хаягийн байгууламжуудыг угаалгажээ.