Цаг үеийн мэдээ

БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ, Хүрээлэн буй орчны бодлого зохицуулалтын газрын дарга Б.Буяннэмэх, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны хог хаягдлын мэргэжилтнүүд “Ногоон газар трейдинг” ХХК-ийн хог хаягдлын үйлдвэртэй танилцлаа. 

Тус үйлдвэр нь хаягдал хөөсөнцрийг дахин боловсруулж дагалдах материалын хамт дүүргэлтийн хавтан, блок, суурийн дулаалга үйлдвэрлэж зах зээлийн ханшаас доогуур үнээр нийлүүлж байна. Түүхий эд болох хөөсөнцрийг Цагаан даваа, Био, Улаан чулуут зэрэг газраас авдаг ба өдөрт 60м.куб хог хаягдлыг дахин боловсруулж жилд 18.000 м.куб /300 вагон/ хогийг эдийн засгийн эргэлтэд оруулж байна. 

Иймд Төрөөс хог хаягдлын чиглэлээр явуулж буй бодлого, үйл ажиллагаатай уялдуулах, бусад хог хаягдлын үйлдвэрлэл эрхэлж буй аж ахуйн нэгжүүдтэй БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчны бодлого зохицуулалтын газар хог хаягдлын менежмент, дахин боловсруулах асуудалд хамтарсан уулзалт хийх, санал солилцохоор болов.