Цаг үеийн мэдээ

Өлзийт сумын Ардын намаас Аймаг, нийслэл, сум дүүргийн сонгуулийн тухай хуульд зааснаар нэр дэвшигч Г нь нэр дэвшигчид үнэмлэх олгосон өдрөөс эхлүүлж санал авах өдрөөс 24 цагийн өмнө зогсооно гэсэн хуулийн заалтыг зөрчсөн учраас сонгуулийн хорооны тогтоолыг хүчингүй болгож, нэр дэвшигч С-г төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон шийдвэрийг гаргуулахыг сонгуулийн хороонд даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан

Аймаг, нийслэл, сум дүүргийн сонгуулийн тухай хуульд зааснаар сонгуулийн хорооны шийдвэр гарснаас хойш 7 хоногийн дотор өргөдөл, гомдол, нэхэмжлэл гаргах бөгөөд хугацаа хэтэрсэн өргөдөл, гомдлыг хүлээн авахгүй гэж заасан байна.

Нэхэмжлэгч нь нэр дэвшигч Г-г сонгогдсонд тооцсон сонгуулийн хорооны тогтоол гарснаас хойш, шүүхэд хандах хугацаа дууссаны дараа нэхэмжлэл гаргасан учраас нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлээгүй болно.

Хэрэг хянан шийдвэрлэх явцад гарсан шүүгчийн шийдвэрийг шүүхийн шийдвэрийн цахим санд байршуулахгүй байх журамтай тул энэ шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь үзэх боломжгүй болно.

Тойм бэлтгэсэн: Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сайнбилэг