Цаг үеийн мэдээ

Жил бүрийн 3 дугаар сарын 21-нд Дэлхийн Дауны хам шинжтэй тэмцэх өдөр тохиодог. Энэ өдрийг тохиолдуулан жүжигчин Д.Баттөмөрийн найруулж, өөрөө болон 130 дугаар сургуулийн тэгш хамруулах ангийн сурагч Т.Тэмүүлэн нар гол дүрийг бүтээсэн “ТРИО” Монголын уран сайхны киног НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 52 дугаар чуулганы үеэр буюу энэ сарын 20-нд НҮБ-ын Женев дэх төвд толилуулахаар аян замдаа гарлаа. 

Энэхүү кино нь “Хэнийг ч ардаа бүү үлдээ” гэсэн утга санааг агуулж, дауны хам шинжтэй хүмүүсийн эрхийг хамгаалах, эрх тэгш хүртээмжтэй нийгмийн цогцлоохыг уриалсан бүтээл юм.

Түүнчлэн НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 52 дугаар чуулганд Монгол Улс анх удаа бие даасан хэлэлцүүлэг өрнүүлж, модератороор Монголын Дауны холбооны ерөнхийлөгч В.Ганзориг ажиллана.