Цаг үеийн мэдээ

ОХУ Украин руу цэргийн дайралт хийснээс хойш дэлхийн тавцанд ганцаардах болсон ч БНХАУ-ын дарга Ши Жиньпин эртнээс улбаатай анд нөхрийн харилцаагаа хүндэтгэж өнөөдөр Москвад айлчилна. Ши Жиньпин дарга Украины дайн эхэлснээс хойш ОХУ-д анх удаа айлчлах гэж байна.

Айлчлалын өмнөх өдөрт Хятадад хэвлэгдсэн сонин сэтгүүлүүдэд Ши Жиньпинийг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “хуучны сайн анд нөхөр” хэмээн баяр талархалтайгаар угтан авч буйг нийтэлжээ. Шинжээчдийн дүгнэж буйгаар уг айлчлал Оросыг олон улсын тавцанд ганцаараа биш гэдгийг харуулсан чухал айлчлал гэжээ.

Путины хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковын мэдэгдсэнээр хоёр улсын удирдагч Москвад уулзсаныхаа дараа албан бус үдийн зоог барина. Түүнчлэн Хятадын хэвлэлүүдэд Украины хямралыг шийдвэрлэхэд Хятад үнэн учир шалтгааныг бодолцож, ойлгон оролцоход Путин таатай байгаа гэж бичжээ. 

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Орос, Хятадын худалдаа нэмэгдсэн судалгааны дүн бий. Ши Жиньпин энэ удаагийн айлчлалаараа Оросын талыг дэмжиж буйгаа дэлхийн нийтэд харуулахын зэрэгцээ Украины Ерөнхийлөгч Володимир Зеленськийтэй утсаар ярихаар төлөвлөсөн тухай эх сурвалж мэдээлжээ. 

Эх сурвалж: The Guardian

Таны сурталчилгаа