Цаг үеийн мэдээ

Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч Д.Мөнх-Эрдэнэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан буюу “…Урьд нь авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн…” гэх үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах тухай саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлснээр түүнийг өнгөрсөн нэгдүгээр сарын 23-ны өдрөөс цагдан хорьсон юм. 

Д.Мөнх-Эрдэнэд холбогдох шүүх хуралдаан хоёр ч удаа хойшилж өнгөрсөн гуравдугаар сарын 15-ны өдөр хуралдаж түүний цагдан хорих шийдвэрийг өөрчилж зорчих эрхийг тодорхой хугацаанд хязгаарлан суллах шийдвэрийг гаргасан. 

Гэвч прокурорын байгууллагаас ерөнхий шүүгчид гомдол гаргасан тул түүнийг дахин цагдан хорихоор болсон байна.