Цаг үеийн мэдээ

Зэвсэгт хүчний 015 дугаар анги Монгол цэргийн баярыг тохиолдуулан Монголын төр, ард түмний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөөх тэмцлийн түүх, үе үеийн эх орончдын байгуулсан гавьяаг сурталчлан таниулах зорилгоор хугацаат цэргийн алба хаагчдаа Монгол цэргийн музейгээр аялууллаа. 

Эл арга хэмжээний хүрээнд ХЦАХ-д Монгол цэргийн музейн голлох үзвэрийн танхимууд болох Эртний түүхийн танхим,  Цэргийн төрөл мэргэжлийн танхим, Хүндэтгэлийн танхим, Гадна ил талбайн гэсэн 4 үзвэрийн танхимыг тайлбартайгаар үзэж сонирхон мэдлэг, оюундаа хөрөнгө оруулалт хийсэн юм. 

Мөн энэ үеэр Захирагчийн сургалт бэлтгэл хариуцсан орлогч дэд хурандаа Э.Хадбаатар цэргүүдэд энхийг сахиулагчидтай холбоотой сэдвээр ярилцлага хийж сонирхолтой яриаг өрнүүллээ.