Цаг үеийн мэдээ

Эквадор улсын өмнөд хэсэгт бямба гарагт 6.8 магнитудын хүчтэй газар хөдөлсөн байна. Газар хөдлөлтийн улмаас 10 гаруй хүн амь насаа алдсан тухай Засгийн газрын эх сурвалж мэдээлжээ. 

Газар хөдлөлт Балао тосгоны өмнөд нутагт, хөрсний гүний 65 км-т бүртгэгдсэнийг АНУ-ын газарзүйн судалгааны газар тогтоожээ. Тус улсын Ерөнхийлөгчийн ажлын албаны мэдээлснээр 500 орчим иргэн газар хөдлөх үед бэртэж гэмтсэн байна. 

Амь насаа алдсан хүмүүсийн дийлэнх нь Эль Оро мужид бүртгэгдсэн бол зэргэлдээх Азуай мужид нэг хүн энджээ. Азуай мужийн иргэн газар хөдлөлтийн улмаас нурсан барилгын хананд даруулжээ. 

Америкийн газарзүйн судалгааны газар дээрх тохиолдолд улбар шар өнгийн түвшний гамшгийн аюул зарлах шаардлагатайг мэдэгджээ. Харин Эквадорын Засгийн газраас энэ талаар дэлгэрэнгүй мэдээлээгүй байна. 

НҮБ-ын дэлхийн өв соёлын сангийн жагсаалтад багтсан Экуавиза хотод газар хөдлөлтийн чичирхийлэл хүчтэй мэдрэгдсэний улмаас байшин барилга цуурч гэмтсэн байна. 

Цунамийн сэрэмжлүүлэг дохио дуугараагүй ба Гуаякил, Куэнка хотуудад нисэх буудлын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна.

Эх сурвалж: CNN

Таны сурталчилгаа