Цаг үеийн мэдээ

АНУ-ын Флорида мужийн Дэйтона далайн эргийн хотод оршин суудаг эрэгтэй хаалгыг нь тогших чимээ сонсжээ. Хаалгаа тайлахаар очиход үүдэнд нь хэн нэг хүн биш, харин 2.7 метр урт матар байсан бөгөөд гэрийн эзэн рүү дайрч хазсан байна.

Скот Холлингворт дүүрэгт амьдардаг эрэгтэй орон нутгийн телевизийн сувагт өгсөн яриагаар тэрээр гэртээ эхнэртэйгээ хамт зурагт үзэж байжээ. Энэ үед хаалгыг нь хэн нэгэн тогших, нүдэх чимээ гарсан байна. 

Түүнийг хаалгаа тайлахад урилгагүй зочин матар байсан бөгөөд нэг хөлийг нь хазаж сэгсэрчээ. Гэрийн эзэн болон урилгагүй зочин хоёр нэгийгээ хараад аль аль нь цочирдсон байна. 

Эрэгтэйг орон нутгийн эмнэлэгт хүргэсэн ба авсан шарх нь амь наснаас нь холуур өнгөрчээ. Флоридагийн амьтан хамгаалах газар хүн рүү дайрсан матрыг олж зориулалтын аргаар унтуулсан байна. 

Тус мужид ойрын жилүүдэд зэрлэг матрын тоо эрс нэмэгдэх болжээ. Хүн рүү халдаж дайрах нь ховор хэдий ч ийм төрлийн дуудлага мэдээлэл тасардаггүй байна. Өнгөрсөн сард нохойгоо салхилуулж байсан 85 настай эмэгтэй рүү матар дайрч усан сан руу чирсэн тохиолдол гарчээ.

Эх сурвалж: The Guardian 

 

Таны сурталчилгаа