Иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх зорилгоор ЭМЯ, НЭМҮТ хамтран улсын хэмжээнд “Энэ жилдээ - Эрүүл жиндээ“ аяныг өнөөдрөөс эхлүүлж байна.
ЭМЯ-аас энэ жил хүн амын дунд зонхилон тохиолдох өвчнөөс сэргийлэх, эрүүл идэвхтэй амьдралыг сурталчлах, эрүүл зан үйлийг хэвшүүлэх зэрэг иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгоход чиглэсэн зургаан төрлийн арга хэмжээг зохион байгуулна. Үүний нэг нь “ЭНЭ ЖИЛДЭЭ-ЭРҮҮЛ ЖИНДЭЭ” аян юм.
Судалгаагаар 15-69 насны хүн амын 31 хувь нь илүүдэл жинтэй, 18.5 хувь нь таргалалттай байна. Илүүдэл жин болон таргалалт нас ахих тусам нэмэгддэг ч өнөөдрийн байдлаар залуужих хандлагатай болсон. Тухайлбал 25-34 насанд 2.3-2.5 дахин нэмэгдсэн бол 35-69 насны 10 хүн тутмын 6 нь илүүдэл жинтэй байна.
Таргалалт нь удамшлын болон дааврын шалтгаантай байж болох ч ихэнх тохиолдолд буюу 90-95 хувь нь амьдралын буруу хэв маягаас шалтгаалсан байдаг. Энэ нь хөдөлгөөний дутагдал, хоол хүнсний зохисгүй хэрэглээнээс үүдэлтэй аж.
Эрүүл мэндийн зан үйлийн онолоор эрүүл аж төрөх хэв маягт эрүүл зөв хооллолт 70 хувь, идэвхтэй хөдөлгөөнийг 30 хувийн харьцаагаар хувь хүн илүүдэл жин ба таргалалт болон ХБӨ-өөр өвчлөх эрсдэлүүдээс сэргийлэх боломжтой.
SamuelPIONS
2024-09-14
Модные советы по подбору модных видов на любой день. Мнения экспертов, новости, все новинки и шоу. https://vladtoday.ru/news/2024-09-10-10-prichin-za-chto-my-lyubim-demnu-gvasaliyu/