УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2023.03.20/ хуралдаж, хоёр асуудлыг хэлэлцлээ.
1. УИХ-ын хаврын ээлжит чуулганы хугацаанд хэлэлцэх хуулийн төслүүдийн талаарх Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн мэдээллийг сонслоо. Авлигатай тэмцэх чиглэлд бодлогыг чангатгах хуулиуд, Аялал жуулчлалын тухай хууль зэрэг нийт 50 гаруй хуулийг хаврын чуулганаар хэлэлцэхээр тогтлоо.
2. УИХ-ын 2022 оны намрын чуулганы завсарлагааны хугацаанд УИХ-ын гишүүдийн тойрогтоо ажиллах үеэр иргэдээс гарсан саналуудыг нэгтгэн, Засгийн газарт хүргүүллээ.
Иргэдээс гаргасан саналуудыг багцалж, 10 саналыг эрэмбэлэн Засгийн газарт хүргүүлэхээр шийдвэрлэлээ.
Нэгдүгээрт, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, инфляц нэмэгдэж буй асуудал
Хоёрдугаарт, цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж амьжиргааны түвшинд хүрэлцэхгүй байгаа асуудал
Гуравдугаарт, бүх төрлийн зээл олголт эрс багассантай холбоотой арилжааны банкнуудын зээл олголтыг нэмэгдүүлэх
Дөрөвдүгээрт, Хөдөө, аж ахуйн бүтээгдэхүүн болох мах, арьс, ширний үнийг нэмэгдүүлэх
Тавдугаарт, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ний 1072 ширхэг хувьцааны ногдол ашгийг олгох
Зургаадугаарт, Хүүхдийн мөнгийг 91 хувьд бус “Хүүхэд бүрд олгох”
Долоодугаарт, Нийслэлийн түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах
Наймдугаарт, Авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх, энэ чиглэлд ялын бодлогыг нэмэгдүүлэх
Есдүгээрт, Төрийн хэмнэлтийн тухай хууль хэрэгжих явцад орон нутагт бэрхшээл үүсэж буй асуудал
Аравдугаарт, Төрийн боловсон хүчнийг бэлтгэх, чадавхжуулах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, ажил гүйцэтгэх сайжруулах, сахилга хариуцлагыг нэмэгдүүлэх
Дээрх 10 саналыг Засгийн газрын хурлаараа хэлэлцэж, шийдвэр гаргах чиглэлийг өгөв.