Цаг үеийн мэдээ

НӨАТ-ын сугалааны тохирол маргааш буюу лхагва /2023.03.22/-нд болно. Энэ удаагийн тохиролд хоёрдугаар сарын 01-28-ныг хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн төлбөрийн баримт хамаарах тул системд баримтаа бүртгүүлэхийг ТЕГ-аас сануулж байна.

НӨАТ-ын сугалааны тохиролд:

1-10 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 30,000-5 сая төгрөг

11-50 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 40,000-10 сая төгрөг

51-ээс дээш баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 60 мянгаас 30 сая төгрөгийн урамшуулал авахаар шинэчилсэн байна.