Хэвлэлийн магнат, тэрбумтан Руперт Мердок тав дахь удаагаа гэрлэхээр болжээ. Энэ жил 92 настай тэрбумтан 66 настай сэтгүүлч мэргэжилтэй Анн Лесли Смиттэй өнгөрсөн жилийн есдүгээр сард танилцаж, болзож эхэлсэн байна.
Мердок гэрлэх тухайгаа мэдэгдэхдээ бүсгүйд чин сэтгэлээсээ дурласан бөгөөд хос итгэл үнэмшил нэгтэй байсан гэжээ. Мөн тэрээр энэ удаад сүүлчийн удаа гэрлэхээр шийдсэн гэдгээ хэлжээ. Лесли Смит өмнө нь каунтри дуучин Честер Смиттэй гэрлэж байсан ч нөхөр нь 2008 онд таалал төгссөнөөс хойш бэлэвсрэн үлдсэн байна.
Мердок 2016 онд дөрөв дэх эхнэр Жерри Холлтой гэрлэсэн ч өнгөрсөн жилийн наймдугаар сард гэр бүлээ цуцлуулжээ. Анхны гурван гэрлэлтээсээ зургаан хүүхэдтэй болсон тэрбумтан чин сэтгэлээсээ дурласан бүсгүйтэйгээ энэ зун хуримаа хийхээр төлөвлөсөн байна.
Эх сурвалж: CNN