Цаг үеийн мэдээ

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан 2023 оны гуравдугаар сарын 25-ны 02:00 цагаас эхлэн зуны цагийн хуваарьт шилжих тухай тогтоолын төсөлд холбогдох яамдуудаас санал авч буй тухай цахим хуудаснаа мэдээллээ. 

Тодруулбал, Зуны цагийн хуваарьт шилжсэнээр цагийн тооллын нэг цагаар урагшлуулах юм. 

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: "Урт өвлийн улиралтай улсад нар мандах, шингэх цагийг харгалзан цагаа хөдөлгөж байх нь хөдөлмөрийн бүтээмж, эрчим хүчний хэмнэлт, эдийн засгийн ач холбогдолтой гэж эрдэмтэд үздэг. Сурагчдын хичээлийн амралт эхлэхтэй уялдуулан хөдөлгөвөл гэдэг үүднээс санал авч байна" гэв.