Цаг үеийн мэдээ

Увс аймгийн Давст сумын Торхилог баг, Хатуугийн-Уул гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 180 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 40 км/-т суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 3 сарын 20-ны өдрийн 22:00 цагт аймгийн Онцгой байдлын газрын Давст сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид хүлээн авчээ. Алба хаагчдыг очиход тус сумаас Торхилог багийн  “Хатуугийн-Уул” гэдэг газрын чиглэлд иргэн М /30 настай эрэгтэй/-ийн жолоодож явсан /Пробокс/ загварын суудлын автомашин 4 зорчигчтой цасанд суусан байсныг 23:35 цагт татан гаргасан байна.

Мөн Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Наран баг, “Дөтийн даваа” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 25 км, сумын төвөөс баруун урд зүгт 45 км/-т суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 3 сарын 20-ны өдрийн 22:50 цагт аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид хүлээн авчээ. Алба хаагчдыг очиход тус аймгийн Халиун сумаас Есөнбулаг сумын чиглэлд иргэн У /37 настай, эрэгтэй/-гийн жолоодож явсан “Хариер” загварын суудлын автомашин 5 зорчигчтой цасанд суусан байсныг 01:10 цагт татан гаргасан байна.