Цаг үеийн мэдээ

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат өнгөрсөн 01-р сарын 30-ны өдөр бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад өгсөн билээ.

Тэрбээр хүсэлтдээ ээжийнхээ эрүүл мэндийн шалтгааны улмаас гадаадад эмчлүүлэх шаардлагатай болсон бөгөөд УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрхийн ард байж нуугдалгүйгээр энгийн иргэн болоод шалгуулахад бэлэн хэмээн тодотгосон байдаг.

Түүний хүсэлтийг өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж 75 хувийн саналаар хүсэлтийг хүлээн авлаа. Ингэснээр Ж.Мөнхбатыг УИХ-ын гишүүнээс чөлөөлөх тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар танилцуулах юм. 

Ташрамд мэдээлэхэд Ж.Мөнхбат гишүүн уг хуралд өөрийн биеэр оролцох боломжгүй бөгөөд БНСУ-д ээжийгээ эмчлүүлж байгаа гэсэн тайлбарыг өгчээ.