Цаг үеийн мэдээ

Улсын төрөлжсөн олимпиадын хоёрын даваа болох нийслэлийн Англи хэлний олимпиад энэ сарын 18-ны өдөр МУБИС-ын харьяа Ерөнхий боловсролын сургууль дээр зохион байгуулагдаж, дүнгээ гаргалаа. 

Олимпиадад нэгийн даваанаас шалгарсан нийслэлийн төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 9, 12 дугаар ангийн 224 сурагч энгийн болон гүнзгий гэсэн 2 төрлөөр өрсөлдсөн бол багшийн төрөлд 28 багш оролцлоо.

▪️ Олимпиадын 9 дүгээр анги /энгийн/ төрөлд:

Нэгдүгээр байранд: 141 дүгээр сургуулийн сурагч М.Мөнхжин

Хоёрдугаар байранд: 20 дугаар сургуулийн сурагч Х.Есөн-Од

Гуравдугаар байранд: 35 дугаар сургуулийн сурагч У.Хан-Эрхэс

▪️ Олимпиадын 9 дүгээр анги /гүнзгий/ төрөлд:

Нэгдүгээр байранд: Бритиш сургуулийн сурагч Э.Өдөр

Хоёрдугаар байранд: Сант сургуулийн сурагч Б.Эгшиглэн

Гуравдугаар байранд: Сант сургуулийн сурагч Б.Азманлай

▪️ Олимпиадын 12 дугаар анги /энгийн/ төрөлд:

Нэгдүгээр байранд: 1 дүгээр сургуулийн сурагч Г.Энхжин

Хоёрдугаар байранд:  23 дугаар сургуулийн сурагч Э.Эгшиглэн

Гуравдугаар байранд:  1 дүгээр сургуулийн сурагч Б.Хулан

▪️ Олимпиадын 12 дугаар анги /гүнзгий/ төрөлд:

Нэгдүгээр байранд: Сант сургуулийн сурагч Ц.Хангал

Хоёрдугаар байранд: Гёте сургуулийн сурагч Г.Лундаажанцан

Гуравдугаар байранд:  Орос 3 дугаар сургуулийн сурагч О.Буянзул

▪️ Олимпиадын багшийн төрөлд:

Нэгдүгээр байранд: Сингапур сургуулийн багш Б.Батчимэг

Хоёрдугаар байранд: 106 дугаар сургуулийн багш Б.Бат-Эрдэнэ

Гуравдугаар байранд: 5 дугаар сургуулийн багш С.Гэрэлмаа нар шалгарлаа.