Цаг үеийн мэдээ

Өнгөрсөн долоо хоногт хийгдсэн их цэвэрлэгээнд нийт 5579 автобусанд угаалга, цэвэрлэгээ хийснээс  2304 автобус гадна угаалга, 4674 автобус дотор угаалга, 1111  автобусны цонх, хана, таазыг угааж,  548 автобусны суудлын бүрээсийг сольж, 1215 автобусны дээврийг угаасан мэдээг Нийтийн тээврийн газраас ирүүллээ.

Нийслэл хотын хэмжээнд өдөрт 18 аж ахуйн нэгжийн 990 гаруй автобус нийтийн тээврийн үйлчилгээнд гарахдаа  Нийтийн тээврийн ангилал ба үйлчилгээнд тавих ерөнхий шаардлага MNS 5012:2021 стандартын 6.13-д  заасан “Тээвэрлэгч нь үйлчилгээнд ажиллах тээврийн хэрэгслийг үйлчилгээнд гарахын өмнө дотор, гадна талыг угаалгаж, зорчигчдын суудал, түшлэг, бариул, зэргийг арчиж, бүрэн цэвэрлэгээ хийж, шаардлагатай тохиолдолд ариутгал, халдваргүйжүүлэлтийг зохих зааврын дагуу хийх” гэж заасныг хэрэгжүүлэн ажилладаг.