Цаг үеийн мэдээ

Нийт нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурч авто замын зорчих хэсэгт үзэгдэх орчин хязгаарлагдан, халтиргаа гулгаа үүсэж байна.

Өнөөдөр /2023.03.21/ өдөртөө Баянхонгор, Өвөрхангай, Дархан-Уул, Сэлэнгэ, Хөвсгөл, Орхон, Төвийн аймгуудын нутгаар, оройдоо Хэнтий аймаг, Шөнөдөө Дорнод аймгийн нутгаар ихээхэн хэмжээний нойтон цас орох төлөвтэй байгаа тул шаардлагагүй тохиолдолд орон нутагт зорчихгүй байх, зорчих тохиолдолд тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж зорчихыг Автотээврийн үндэсний төвөөс анхааруулж байна.