Цаг үеийн мэдээ

Цагдаагийн байгууллагад энэ оны гуравдугаар сарын 21 өдөр БЗД-ийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт  хашаанаас автомашин алдагдсан байна гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.Тус дүүргийн цагдаагийн газрын мөрдөн шалгах хоёрдугаар хэсгээс мөрдөн шалгах ажиллагааг  шуурхай зохион байгуулж иргэн Н-ий эзэмшлийн Nissan note маркийн тээврийн хэрэгслийг 22 настай эрэгтэй Б гэгч хулгайлсныг шуурхай илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Иргэн та өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээ зориулалтыг зогсоол, гэрэлтүүлэгтэй хяналтын камертай газар байршуулж  энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлээрэй.