Цаг үеийн мэдээ

Өнөөдөр ГЕГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр ГЕГ-ын дэргэдэх Гаалийн төв лабораторийн дарга С.Цэрэнчимэд: "Гаалийн төв лаборатори нь БНХАУ-ын итгэмжлэлийн байгууллагаас уул уурхай, хүдэр баяжмал, нүүрс, газрын тосны бүтээгдэхүүний шинжилгээний чиглэлээр нийт 7 нэр төрлийн бүтээгдэхүүнд 34 үзүүлэлтээр зургаан жилийн хугацаатай итгэмжлэгдсэн гэрчилгээгээ авсан. 

БНХАУ нь манай гадаад худалдааны гол харилцагч, экспортын барааны 90 гаруй хувийг эзэлдэг улс. Ингэснээр БНХАУ-д Монголын гаалийн шинжилгээг бүрэн хүлээн зөвшөөрдөг болж байгаа юм. 

Бидний хувьд жилээс жилд БНХАУ-ын итгэмжлэлийн хүрээг өргөтгөх, цаашлаад салбар лабораториудаа ОУ-ын итгэмжлэлд хамруулах үндэс тавигдаж байна" гэлээ.