Өнгөрсөн гуравдугаар сарын 14-ны өдөр АТГ-аас нүүрсний хулгайн хэргийн шалгалтын явцын талаар мэдээлэл хийхдээ "Нэр бүхий УИХ-ын гишүүдэд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Тэдэнд холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа явуулах явцад бүрэн эрхийн асуудлыг хөндөх нөхцөл байдлууд үүсэж байгаа. Одоогийн байдлаар УИХ-ын гишүүн Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнэ, Төмөрбаатарын Аюурсайхан, Нанзадын Наранбаатар нарт явуулж байгаа мөрдөн шалгах ажиллагаанд УИХ-ын гишүүний халдашгүй байдал, бүрэн эрхийн асуудал саад учруулж байна гэж үзэн эдгээр гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг улсын ерөнхий прокурорт хүргүүлсэн талаар мэдээлсэн юм.
Прокурорын байгууллагаас УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар оруулан хэлэлцүүлэх учиртай.
Өнөөдөр УИХ дахь Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын бүрэн эрхээсээ татгалзаж гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэж дэмжсэн. Харин бусад нэр холбогдсон гишүүдийн талаар тодруулахад:
Одоогоор прокурорын байгууллагаас материал ирээгүй байна. Ирсэн тохиолдолд хэлэлцэнэ гэв.