УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж иргэдээс ирүүлсэн санал хүсэлтийг багцалж 10 төрлийн шаардлагыг Засгийн газарт хүргүүлэхээр тогтсон. Тус шаардлага дунд хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох асуудал байгаа юм.
Уг асуудлын хүрээнд Сангийн сайд Б.Жавхлангаас тодруулахад:
Халамжаас хөдөлмөрт хөтөлбөрийн хүрээнд улс төрийн шийдвэр гаргаж хүүхдийн мөнгийг 91 хувьд олгохоор тогтсон. 2023 оны төсвийн тухай хууль батлагдсан. Тиймээс Засгийн газар дангаараа шийдвэр гаргаж, хуульд өөрчлөлт оруулах боломжгүй УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэх асуудал.
Ер нь төсвийн шинэчлэлийн хүрээнд халамжийг хавтгайруулах бус зорилтот хэсэгт чиглүүлэх бодлогоосоо ухарч болохгүй гэж бодож байна гэв.